Инфляц

Бодлогын хүү

Нийслэлд ирэх онд 180 мянган иргэнийг эрт илрүүлэгт хамруулна

 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г баталж, нийт 538 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгалаа.

Төлөвлөгөөний хүрээнд агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, нийтийн тээвэр, явган болон дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг үе шаттай сайжруулахаар төлөвлөсөн байна.

Боловсролын салбарт 43 сургууль, 23 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулах, эрүүл мэндийн салбарт эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлж, 180 мянган иргэнийг нэмэлт үзлэг, оношилгоонд хамруулах зорилтыг тусгажээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.