Он солигдох мөчид Швейцарын өмнөд хэсэгт орших цанын баазад байрлах нэгэн уушийн газарт гал гарсны улмаас 40 орчим хүн амь эрсдэж, 115 хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний олонхын биеийн байдал хүнд байгаа юм.
Гал түймэр шинэ жилийн баярын үеэр, орон нутгийн цагаар шөнийн 01:30 цагийн орчимд Кранс-Монтана хотын "Le Constellation" нэртэй уушийн газарт гарчээ. Одоогоор галын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа ч халдлага байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас бүрэн үгүйсгэсэн байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсийн ихэнх нь хүнд зэргийн түлэгдэлт авсан ба 60 хүнийг Валле мужийн Сьон хотын эмнэлэгт хүргэжээ. Тэдний “Нэлээд хэсэг нь амь насанд аюултай мөн 15-25 насны маш залуу хүмүүс байгааг бүс нутгийн захирагч Матиас Рейнар мэдэгдэв.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)