Нийслэл хотын хэмжээнд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, мотоцикль, мопед, сурроны хөдөлгөөнд хяналт тавих, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллах, Түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус газрын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Сүүлийн үеийн технологиор тоноглосон авто машин замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой. Ялангуяа алслагдсан дүүрэг, гудамж хороололд 360 камертай авто машинаар эргүүлд гарах, хяналт тавих нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Харин цахилгаан дугуй буюу сурроныг аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр ашиглах бол цагдаагийн албанд өгч буй энгэрийн камер нь илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулах, алба хаагчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байна.

0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)