Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын (ХХҮЕГ) үйл ажиллагаанд хууль, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлоготой холбоотой зөрчлүүд гарсан гэх мэдээллийн дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргасан.
Сүүлийн үед тус газрын удирдлага, тэр дундаа ерөнхий газрын дарга З.Бауыржан албан тушаалын хууль бус томилгоо, үндэслэлгүй чөлөөлөлт, ажилтнуудад үзүүлсэн дарамт, ялгаварлалтай холбоотой маргаан дэгдээд байсан юм.
Шалгалтын дүн: Удирдлагын хяналт сул, хүний нөөцийн бодлого алдаа ихтэй Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна.
Үүнд:
1. Удирдлага, зохион байгуулалтын хяналт хангалтгүй Шинэ удирдлагын үед бүтэц, орон тооны өөрчлөлт, ажлын зохион байгуулалт нь тогтвортой бус, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэж дүгнэжээ.
2. Орон тоо бууруулах бодлого алдаатай хэрэгжсэн ХХҮЕГ-ын дотоод зохион байгуулалтад хийсэн өөрчлөлтүүд нь бодит шаардагдах үндэслэлгүй, зарим нэгжийн ачааллыг нэмэгдүүлж, бусдад үүрэг хариуцлага давхардуулсан тохиолдол илэрсэн байна.
3. Ажлын байрны шинжилгээ дутуу, чиг үүргийн давхардалтай Шинэ бүтэц, орон тоо батлахдаа ажлын байрны шинжилгээ хангалтгүй хийгдсэн, чиг үүрэг тодорхой бус, зарим албан тушаал хооронд давхацсан нь ажлын үр дүнд сөргөөр нөлөөлсөн гэж тэмдэглэжээ.
4. Хүний нөөцийн шийдвэр хууль зөрчсөн Албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх, халагдсан ажилтны оронд шинээр томилохдоо хуульд заасан шалгуурыг мөрдөөгүй, зарим тохиолдолд мэргэжлийн бус хүмүүсийг томилсон гэж мэдээлэв.
"Хөдөлмөр , Халамжийн бодлого"-ыг З.З.Бауыржан хариуцаж буй бол
"Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам"-ыг Т.Аубакир хариуцаж буй...

0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)