Инфляц

Бодлогын хүү

Кофе тогтмол уух нь бөөрөнд хэрхэн нөлөөлдөг вэ?

 

Кофег тохируулан хэрэглэх нь бөөрний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, бөөрний чулуу үүсэх эрсдэлийг бууруулах боломжтойг зарим судалгаа харуулжээ. Гэхдээ кофены нөлөө нь ууж буй хэмжээ, бэлтгэх арга болон тухайн хүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг.

Бөөрний үйл ажиллагааг дэмждэг

АНУ-д хийсэн судалгаагаар кофе тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дунд чихрийн шижингийн II хэлбэр, Паркинсоны өвчин, элэгний зарим өвчин, бөөр болон цөсний чулуу зэрэг өвчний эрсдэл бага байх хандлагатай аж.  

Гэхдээ энэ нь кофе өөрөө нас баралтын эрсдэлийг ийм хэмжээгээр бууруулдаг гэдгийг шууд нотолж байгаа хэрэг биш юм.

Бөөрний чулуу үүсэх эрсдэлийг бууруулна

АНУ-ын National Kidney Foundation-ийн мэдээлснээр кофейн нь шээсний хэмжээг нэмэгдүүлэх нөлөөтэй. Ингэснээр бөөрний чулуу үүсгэдэг зарим эрдэс шээсний замд хуримтлагдаж, талсжих магадлалыг багасгахад нөлөөлж болох юм.

2018 оны судалгаагаар бөөрний архаг өвчтэй 4860 гаруй хүнийг таван жил ажиглахад, кофейн түлхүү хэрэглэдэг хүмүүсийн нас баралтын эрсдэл хамгийн бага хэрэглээтэй хүмүүсээс 22–26 хувиар бага байжээ.

Өдөрт хэр их кофе ууж болох вэ?

Эрүүл насанд хүрсэн хүн өдөрт авах кофейны хэмжээг ойролцоогоор 400 мг-аас хэтрүүлэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэ нь кофены төрөл, аяганы хэмжээнээс хамаарах ч ойролцоогоор 3–4 аяга чанасан кофетой тэнцэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.