COP17 хурлын хүрээнд Монгол Улсад 5000 га талбайд заг мод тарьж, доройтсон газрыг нөхөн сэргээхэд 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо.
Haloxylon ammodendron гэх олон улсын нэршилтэй заг мод нь манай улс шиг хуурай уур амьсгалтай, цөл, хээрийн бүсэд ургадаг цөлжиж буй орчныг хамгаалагч бутлаг ургамал юм. Монгол орны говийн бүс нутагт хамгийн элбэг ургадаг моддын нэг.
Хамгийн өндөртөө 4 метр хүрч ургах боломжтой бөгөөд хуурай нөхцөлд тэсвэртэй хатуу, мушгирсан бүтэцтэй иштэй. Навч бараг байхгүй гэж бодмоор жижигхэн тул усны бага шаарддаг онцлогтой. Заг модны үндэс нь 5 метр хүртэл гүн рүү ургадаг учир, үндсээрээ усыг шингээж, улмаар хөрсийг тогтоон баридаг өндөр ач холбогдолтой юм.
Эрүүл чийрэг, өндөр заг мод нь элсний нүүдлийг зогсоож, хөрсийг хамгаалахаас гадна гөрөөс, туулай, шувуудын орон гэр болж говь, цөлийн бүсийн экосистемийг тэнцвэржүүлдэг.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)