Инфляц

Бодлогын хүү

Монгол улсын Эрдэсийн сан дахь үнэт эдлэлүүд

Монголбанкны Эрдэнэсийн сангийн танхимд НТӨ (Нийтийн тооллын өмнөх) I мянганаас – XII зууны үеийн археологийн олдворууд болох

  • Хүннүгийн үеийн ноёдын морин тэрэгний алт, мөнгө, хүрлэн чимэглэл, үлгэр домгийн амьтадыг дүрсэлсэн сийлбэр,
  • Хубилай хааны үед хэвлэгдсэн анхны цаасан мөнгөн тэмдэгт түүний дардас,
  • XVII-XX зууны эхэн үеийн Монголчуудын оюуны болоод эдийн соёлыг илэрхийлэх эд хэрэглэгдэхүүн,
  • Монгол улсын хаан VIII Богд Жавзандамба хутагт болон Улсын эх дагина Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс,
  • Монгол улсын төрийн хаш тамга,
  • Эрдэнийн очирт жинс, ногоон пийсүү толгойтой Чүнгартаам хөөрөг,
  • Манж чин улсаас өргөн барьсан алтан өргөмжлөл,
  • Өндөр гэгээн Занабазарын Чүнчигноров хөөрөг,
  • XVII зууны үеийн Халх эхнэрийн толгойн гоёл, зүүсгэл,
  • Дарьганга эхнэрийн гэзэгний шүрэн шигтгээтэй толгойн боолт зэрэг Монгол улсын түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт цуглуулгууд хадгалагдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.