.jpg)
Энэтхэгт Cockroach Janta Party (CJP) буюу “Жоомны ардын нам” нэртэй залуусын хөдөлгөөн 2026 оны 5-р сард цахим орчинд бий болжээ.
Энэ үйл явдлын дөнгөж өмнөхөн Энэтхэгийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Сурья Кант гэгч ажилгүй залуусаа жоомтой зүйрлэж, хурцаар шүүмжилжээ.
Тэгвэл Дипке гэх улс төрийн стратегич залуу X платформд “Бүх жоом нэгдвэл яах вэ?” хэмээн нийтэлсэн нь богино хугацаанд олон нийтэд тархжээ.
Ингээд “жоом” гэх доромж өнгө аястай үгийг залуус өөрсдийн бэлгэдэл болгон ашиглаж, Cockroach Janta Party нэртэй сатирик хөдөлгөөн байгуулсан байна.
Хөдөлгөөн нь ажилгүйдэл, боловсролын салбарын асуудал болон залуусын улс төрийн оролцоотой холбоотой сэдвүүдийг хөндөж эхэлсэн. Дипкегийн эхлүүлсэн хөдөлгөөн удалгүй олон сая дагагчтай цахим платформ болж, улмаар гудамжны эсэргүүцлийн ажиллагаанд оролцох болжээ.
Харин Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Сурья Кант дараа нь гал унтраах зорилгоор "Би ажилгүй бүх залуусыг хэлээгүй ээ, харин хуурамч дипломтой хүмүүсийг жоом гэсэн" гэж тайлбарласан байна.
"Жоом нам"-ын үүсгэн байгуулагч Абхижит Дипке 9-рсарын 24-нд Нью-Дели хотод хэвлэлийн бага хурал хийж, Сонгуулийн Ерөнхий Комиссар Гьянэш Кумарыг огцрохыг шаардсан байна.
Тэрээр улсынхаа Сонгуулийн Ерөнхий комиссарт 48 цагийн хугацаа өгч, огцрохгүй бол улс даяар эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)