Инфляц

Бодлогын хүү

Угаарын хийнээс урьдчилан сэргийлье

Нийслэлчүүдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын айл өрхийн дулаан хангамжид хэрэглэдэг хатуу түлшийг үе шаттайгаар сольж гуравдахь үеийн шилжилт буюу хагас коксон түлшийг нэвтрүүлж эхэлсэн билээ. 

Энэхүү шилжилтийн үр дүнд гэр хорооллын айл өрхийн яндангаас гарах утаа 50 хувиар буурсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд 26 хувийн эерэг нөлөө үзүүлсэн гэж Олон улсын болон хөндлөнгийн судалгааны байгууллагууд дүгнэж байгаа юм байна. Ид хүйтний үе болж өдөртөө 20-25 хэмийн хүйтнийг зааж байгаа энэ өдрүүдэд айл өрхүүд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Угаарын хийнээс урьдчилан сэргийлэхэд 

- Зуух пийшин, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах

- Яндан тогтмол хөөлөх

- Шөнийн цагт галлахдаа яндангийн хаалтыг хаахгүй байх

- Гэр байшинд тогтмол агаар сэлгэлт хийх

- Гал түлсэн үедээ бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.