Дэд сайд нарын томилгооны асуудал шүүмжлэл дагуулсаар байна.
Үүнд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "30, 40 жил улсдаа зүтгэсэн эмч, багшийн тэтгэвэрт гарахдаа авдаг мөнгийг өгч чадахгүй байж алга ташаад, дэд сайдтай болж байгаа нь буруу. Болохгүй байна, амжихгүй байна гэсээр байгаад 10 жилийн өмнө 120,000 байсан төрийн албан хаагч өнөөдөр 200,000 гаруй болчхоод байна. Тэгээд төрийн ажил сайжрахгүй яасан юм. Харин ч зовлон, бэрхшээл хүндрээд байгаа биз дээ.
Би сайдаар ажиллаж байхдаа тасралтгүй л гүйдэг байсан. Шөнийн 10, 11 гэж харивал эртдээ тооцдог. Бүх юмаа амжуулдаг байлаа. Сайд нар тангаргаа өргөхдөө "Бүгдийг нь чадна" гэсэн. Одоо тэрийгээ харуулах ёстой болохоос биш чадахгүй байна, амжихгүй байна гэж болохгүй" хэмээн хэллээ.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)