Инфляц

Бодлогын хүү

Францын ерөнхийлөгчийн гэргийрүү дайрсан онлайн доромжлолын шүүхийн шийдвэр

Францын тэргүүн хатагтай Брижит Макроныг цахим орчинд доромжилсон гэх шүүх хурал 2026 оны 1 сарын 5-нд болж хэрэгт холбогдсон 10хүнийг буруутай хэмээн шүүх тогтоожээ. 10 шүүгдэгчийн найм нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байсан ба тэд цахим орчинд Брижит Макроныг доромжилж, доош хийснээрээ нэр хүндэд нь санаатай халдсан гэж шүүгч үзсэн байна. Түүнийг урьд нь эрэгтэй байсан гэх хүйсийн талаарх доромжлолыг нийтэлсэн хүмүүсийн нэг нь 6 жилийн ял авч, бусад нь 4-8 сар хүртэлх хорих ялаар шийтгэгдэж, нийгмийн сүлжээ ашиглах эрхийг түр хязгаарласан байна. Францын шүүхийн энэ шийдвэрийг зөвхөн хэдхэн хүний хувийн хэрэг биш онлайн гүтгэлэг дарамт, худал мэдээлэл нь хохирогчийн нэр төр, сэтгэл зүйд ноцтой нөлөө үзүүлдэг гэдгийг албан ёсоор тогтоож, онлайн дарамтлах, гүтгэлэгтэй холбоотой гэмт хэрэгт хөл хорио, сургалт, нийгмийн сүлжээний эрхийг хэсэг хугацаанд хязгаарлах зэрэг ял оноосон нь жишиг болсон гэж үзэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.