Инфляц

Бодлогын хүү

Хятадын армийн хоёр өндөр тушаалын генералыг Коммунист намаас хөөжээ

Хятадын Коммунист нам армид өндөр албан тушаал хашиж байсан хоёр генералыг намын сахилга бат, дүрмийг ноцтой зөрчсөн, авлига болон бусад зөрчил гаргасан үндэслэлээр намаас хөөжээ.

Намаас хөөгдсөн генералууд нь Төв цэргийн зөвлөлийн дэд дарга асан Жан Юшя, тус зөвлөлийн гишүүн, Хамтарсан штабын газрын дарга асан Лю Жэнли нар юм.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, тэд улс төрийн сахилга бат, намын дүрмийг ноцтой зөрчиж, талцал үүсгэн бүлэглэл байгуулсан, намдаа үнэнч бус, шударга бус хандсан гэж үзсэн байна. Мөн тэднийг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон, их хэмжээний авлига болон бусад хууль бус ашиг сонирхол хүлээн авсан гэх асуудлаар шалгажээ.

Жан Юшя нь Хятадын цэргийн удирдлагын хамгийн өндөр түвшний албан тушаалтнуудын нэг байсан бол Лю Жэнли нь Хятадын Ардын чөлөөлөх армийн Хамтарсан штабын газрын даргаар ажиллаж байжээ. Тэднийг намаас хөөж, холбогдох хэргийг цаашид шалгуулахаар шилжүүлсэн нь Ши Жиньпиний эхлүүлсэн Хятадын армийн авлигын эсрэг шалгалт, цэвэрлэгээ үргэлжилж байгааг харуулсан томоохон арга хэмжээ болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.