Инфляц

Бодлогын хүү

21 НАСТАЙ ОХИН НАЙЗ ЗАЛУУГИЙНХАА ГАРТ АМЬ НАСАА АЛДААД ЖИЛ ГАРУЙ ХУГАЦАА ӨНГӨРЧЭЭ

     Тухайн хэргийг эргэн сануулахад, 2024 оны тавдугаар сарын 4-ний шөнийн 03:00-04:00 цагийн орчимд 25 настай Э.Б 21 настай найз охиноо гэрийнхээ гадна машинаараа дайрч, хүндээр гэмтээсэн байдаг. Гэвч түүнийг эмнэлэгт хүргэхгүй гэртээ оруулж, охин амь тэмцэн түргэн дуудаж өгөхийг хүссэн ч “Битгий баашлаад бай” хэмээн нэмж зодсон гэж ар гэрийнхэн нь одоог хүртэл ярьдаг.

Охин өөрөө хамгийн сүүлд эмнэлэгт байхдаа найзтайгаа ярьсан харилцан яриандаа ч нотлон хэлсэн. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэлгүй цаг алдан 2024 оны тавдугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш эмнэлэгт очсон байдаг. Ингээд 20 хоног ГССҮТ-д хэвтэн, найман удаагийн хагалгаа хийлгэсэн ч өвчнөө даалгүй 2024 оны тавдугаар сарын 25-ны өдөр таалал төгссөн.

Тэгвэл өнөөдөр тус хэргийн анхан шатны шүүх хурал болж Э.Б-д 3жилийн хорих ял оноосон байна. 

Холбогдсон хэргийн хуулийн заалт

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.