
Хиймэл оюун ухааны эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхий даяарх санах ойн үйлдвэрлэгчид дата төвүүдэд зориулах үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлж байна. Үүний улмаас хэрэглээний бүтээгдэхүүнд шаардлагатай санах ойн нийлүүлэлт хумигдаж, гар утас болон таблет зэрэг төхөөрөмжийн өртөг өсөхөд хүрлээ.
Micron компани хэрэглээний санах ойн бизнесээс гарахаа мэдэгдсэн бол Samsung мөн хиймэл оюун ухаан болон дата төвийн санах ойн эрэлт гуравдугаар улиралд “эрс өссөн” гэж мэдээлжээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор санах ойн үнэ 2025 оны турш 30%-иар нэмэгдэж, улмаар гар утас үйлдвэрлэх өртгийг 8–10%-иар өсгөсөн байна.
IDC-ийн дүгнэлтээр хямд үнэтэй Android утаснууд хамгийн ихээр нөлөөлөх бөгөөд үнийн өсөлт бараг зайлшгүй болжээ. Зарим компани ашиг өндөртэй дээд зэрэглэлийн загваруудад төвлөрөхийн тулд шинэ утасны нээлтээ хойшлуулах боломжтой гэж шинжээчид үзэж байна.
2026 онд ухаалаг утасны дундаж үнэ 465 ам.долларт хүрч, зах зээл нийт 578.9 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрэх төлөвтэй.
Эх сурвалж: СNN
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)