Инфляц

Бодлогын хүү

ГООЖИНГИЙН ӨНДӨР-ийг 1,3 тэрбум төгрөгөөр сэргээн засварлана.

Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2давхар энэхүү барилга нь 100 гаруй жилийн түүхийг өгүүлсэн соёлын дурсгал юм. Богд хаант Монгол улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнгийн 1913 онд бариулсан 2 байшингийн нэг нь энэ ажээ. Барилгын гол материал нь шавар, модноос бүтсэн энэхүү байшин тухайн үеийнхээ гоё барилгын тоонд ордог байсан бөгөөд цонх, шат дээврийн доод талаар үндэсний хээ угалз бүхий гоёлтой байсан нь одоо бүдэг л үлдэж. Монголын хувьсгалчид энэхүү байшинд хоригдож байсан түүхтэй. 

 "Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ.

Гоожингийн өндөр хэмээх энэ барилга одоо Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамгаалалтанд байдаг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.