Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюунаар илрүүлэн шийдвэрлэх автомат хяналтын систем ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш буюу өнгөрсөн тав хоногийн хугацаанд 4000 зөрчил бүртгэгдсэн байна. Харин өмнө нь 13 сая зөрчил илрүүлж, шалгадаг байсан талаар ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу мэдээлжээ.
AI хурд хэтрүүлэх, гэрэл дохионы зөрчил, тухайн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил, эгнээ байр буруу эзэлсэн, автобусны буудал дээр зогссон, зогсох шугам, үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн, урсгал сөрсөн, түр буюу удаан зогсох хориотой хэсэгт тээврийн хэрэгсэл байршуулсан, явган хүний зам дээр, ногоон байгууламж, орц гарц хаасан автомашины хөдөлгөөнд албан ёсоор торгуулийн арга хэмжээ авах юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа “AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш. Замын хөдөлгөөний зохицуулалтыг технологийн дэвшилд бүрэн оруулж байгаа л хэлбэр. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2025 оны 7-р сарын 09-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан системийг оруулж өгсөн бөгөөд тус систем нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг таньж, жолоочийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн заалттай тулган шалгаж, эрх бүхий албан тушаалтны цахим гарын үсгээр баталгаажуулах ажиллагааг 2026 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)