Инфляц

Бодлогын хүү

2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар эхэллээ.

2026 оны цэргийн бүртгэл /2026.01.02/-ны өдрөөс эхэлсэн ба хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилэх ба 18-50 насны эрчүүд тухайн сумынхаа ЗДТГ-ын E-mongolia хариуцсан оператор дээр иргэний үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ.

Мөн гар утсандаа Е-mongolia аппликэйшн суулгаад интернэтийн сүлжээтэй газраасаа бүртгүүлэх боломжтой юм.

Тодруулбал: 2026 оны цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл тус бүр заагдсан өөр өөр хугацаанд бүртгэх бөгөөд үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Цэргийн бүртгэл” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр 2026 оны цэргийн бүртгэлдээ хамрагдах боломжтой.  

Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай.   
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай.   
  • Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.   

Та өөрийн цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах боломжтой. Хэрэв цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах боломжгүй тохиолдолд өөрийн харьяа дүүргийн цэргийн штаб дээрээ дараах материалуудыг бүрдүүлж очно. Үүнд: 

  • Цэргийн үүрэгтний үнэмлэх 
  • Иргэний үнэмлэх 
  • Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүн ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна. 

Монгол Улсын хуулийн дагуу цэрэгт бүртгэлтэй иргэд тогтоосон хугацаанд идэвхтэй хамрагдаж иргэний үүргээ биелүүлнэ үү.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.