Инфляц

Бодлогын хүү

COP17 Байгаль хамгаалалд ДНБ-ийнхээ 1 хувийг зарцуулахыг зөвлөж байна

Байгаль хамгаалалд ДНБ-ийхээ 1 хувийг зарцуулахыг зөвлөж байна.

Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн тооцоолсноор улс орнууд жил бүр байгаль хамгаалалд хамгийн багадаа 350 тэрбум ам.доллар зарцуулж чадвал хүлэмжийн хийг бууруулж, ган, цөлжилтийн сөрөг нөлөөг сааруулах боломжтой гэж дүгнэжээ.

Харин Монголын эрдэмтдийн зүгээс Монгол Улс ДНБ-ийхээ ядаж 1 хувийг байгаль орчны хамгаалалд чиглүүлэн зарцуулах шаардлагатай хэмээн үзэж байна. Тухайлбал, улсын хэмжээнд атаршсан талбайг нөхөн сэргээхэд л 125 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий.

Монгол Улсын ДНБ 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өсөж, 40.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарууд голлох үүрэг гүйцэтгэсэн нь анхаарал татна.

Хэрэв ДНБ 40.3 их наяд төгрөгт хүрсэн гэдгийг суурь тоо гэж үзвэл, үүний ердөө 1 хувь буюу хэдхэн зуун тэрбум төгрөгийг байгаль хамгаалалд чиглүүлснээр бодит үр дүн авчрахуйц санхүүжилтийг бүрдүүлэх боломжтой харагдаж байна.

эх сурвалж: 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.