Америкийн Нэгдсэн Улсын Шүүхээс гаргасан албан тайлбарыг хэсэгчлэн орчуулав:
ШШГЕГ-ын хэвлэлд өгсөн мэдээллээр түүнийг "2024 оны 9-р сарын 1-ний өдөр Cornell University–ийн дотуур байрны өрөөнд гэмт хэрэг үйлдэх зорилгоор санаатай, хууль бусаар нэвтэрсэн" гэж буруутгасан байна. Мөн Энхбаярыг "бие махбодийн хувьд хөдөлгөөнгүйн улмаас зөвшөөрөл өгөх чадваргүй хүнтэй үтрээний бэлгийн харьцаанд орсон" гэж мэдэгдэлжээ.
Энэ үед Bilguun Enkhbayar охины өрөөнд зөвшөөрөлгүйгээр орж хүчиндсэн.
Энэ хэрэг болсон өдрөөс 12 өдрийн дараа Энхбаярын Билгүүнийг баривчилжээ. Түүнийг баривчлагдахаас өмнө Томпкинс тойргийн тангарагтны шүүх нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг, хоёрдугаар зэргийн хулгайн хэргээр Энхбаярыг яллаж байсан. Арваннэгдүгээр сарын 24-нд болсон шүүх хурлаас түүнийг дээрх хоёр зүйл ангид буруутай гэж үзжээ.
Энэ нь хүнд төрлийн гэмт хэрэгт Америкт тооцогддог тул батлан даалт авах эрхгүйгээр шууд хорих анги руу түүнийг шилжүүлсэн.
Нэгдүгээр зэрэглэлийн хүчингийн гэмт хэрэг нь Нью-Йорк мужид хүчингийн гэмт хэргийн гурван ангиллаас хамгийн ноцтой нь бөгөөд В зэрэглэлийн гэмт хэрэг бөгөөд мужийн шоронд 25 жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог. Нью-Йорк мужийн хуулийн дагуу В зэрэглэлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд дор хаяж таван жилийн хорих ял оноох ёстой.

Шийтгэх шүүх хурал (sentencing) 2026 оны 2-р сарын 24-нд товлогдсон байна. Ялын хэмжээ нь 5–25 жил (Rape 1st), нэмээд Burglary 2nd-ийн ял нэмж тооцогдох магадлалтай.
0
0
0
0
0
0
Америкийн Нэгдсэн Улсын Шүүхээс гаргасан албан тайлбарыг хэсэгчлэн орчуулав:
Нийт сэтгэгдэл (0)