НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган Нью-Йорк хотод үргэлжилж байна.
Энэ үеэр Номхон далайд орших Науру улсын Ерөнхийлөгч Давид Адеанг улсынхаа нэрийг Наоэро болгон өөрчилснөө зарлалаа.
"Аливаа улс орны иргэд дэлхий дахин өөрсдийгөө өөрсдийнхөө нэрээр дуудуулахыг хүсэх мөч бий. Энэ бол тэр мөч юм" гэж тэрээр нэмж хэлжээ.
"Олон жилийн турш манай улсыг дэлхий дахин Науру гэж нэрлэж ирсэн. Учир нь манай улсын нэрийг дуудахад хэцүү тул ийнхүү хялбарчилсан. Харин энэ бол бидний өөрсдийгөө нэрлэдэг нэр биш"
Наоэрэ улс нь Номон далайд оршдог, 12 мянган хүн амтай, 20,7 шоо км газар нутагтай улс юм. Тус улс нь түүхэндээ Их Британи, Шинэ Зеланд, Австрали, Герман улсуудын харьяанд байсан бөгөөд 1968 онд тусгаар тогтножээ.
Ийнхүү улсынхаа нэрийг төрөлх хэл, зөв дуудлагад нь оруулахын тулд Наоэрэ улс нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан байна.
Одоо тус улсын олон улсын код нь NRU байснаа NRO болон өөрчлөгдөж байна. Тус улсын нэрийг дуудахдаа "Новру" гэдэг байсан бол өнөөдрөөс төрөлх хэлээр нь "Нов-эро" болон дэлхий дахин дуудах боллоо.
Өмнө нь Африк тивийн Эсватини улс нэрээ Свазиланд, Дахомей улс Бенин, Родесиа улс Зимбабве, Сиам улс Тайланд болгон тус тус нэрээ өөрчилж байсан. Цаашилбал Турк улс олон улсын нэрлээ Turkiye-ээс Тurkey болгон өөрчилсөн бол Перс улс нэрээ Иран, Бирм улс Мьянмар, Дээд Волта улс нэрээ Буркина Фасо, Голд Коаст улс нэрээ Гана, Сейлон улс нэрээ Шри Ланка болгожээ.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)