Инфляц

Бодлогын хүү

10 тэрбум төгрөг залилсан этгээдийг ОХУ-аас авчирлаа

 

 

 

 

 

Иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх Дамжингийн Отгонбаярыг 2026 оны есдүгээр сарын 23-нд ОХУ-аас Алтанбулаг-Хиагтын боомтоор Монголд шилжүүлэн авчирлаа.

Түүнийг 20:00 цагийн үед Улаанбаатарт авчирч, баривчлах тогтоолыг танилцуулан Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн байна.

Д.Отгонбаяр нь “Хурд” группийн туслан гүйцэтгэгч “Тангас”, “Гэрэлт есөн од” компанийн захирлаар ажиллаж, орон сууц зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан хэрэгт шалгагдаж байсан. Тэрбээр 2024 оны арваннэгдүгээр сард оргон зайлж, олон улсад эрэн сурвалжлагдсан бөгөөд 2025 онд ОХУ-д хил зөрчин нэвтрэх үедээ баригдан, тус улсад нэг жил гаруй хоригджээ.

Түүний эхнэр Э.Гэрэлмаа мөн уг хэрэгт яллагдагчаар татагдан, хилийн хоригтой байгаа бөгөөд өмнө нь Баянзүрх дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.