Уэльсийн гүнж Кейт Миддлтон хунтайж Уильямын хамт есдүгээр сарын 22-нд Лондонд хотод Том Крузын Digger киноны дэлхийн нээлтэд оролцлоо.
Энэ үеэрээ Английн хатан хаан агсан II Элизабетын эдэлж хэрэглэж байсан нил ягаан болортой, бүтэн зууны настай хүзүүний зүүлтийг Диана гүнжийн унжлагатай сувдан ээмэгтэй хослуулжээ.
Кейт Миддлтон ийнхүү түүхэн үнэт эдлэлүүдийг чухал арга хэмжээнд донжтой хослуулж, түүхийг одоо цаг үетэй хүндэтгэлтэйгээр хослуулдаг нь Британичуудын хайр хүндэтгэлийг хүртэх нэгэн шалтгаан болдог гэнэ.
Дашрамд дурдахад Кейт Миддлтон 2022 оныг хүртэл Кэмбрижийн гүнгийн авхай цолтой байснаа хатан хаан II Элизабет таалал төгсөж, түүний хүү хаан ширээнд заларсны дараа шинэ цолоо хүлээн авсан.
Тэрээр нөхөр болох хунтайж Уильямын ээж Диана гүнжтэй ижил Уэльсийн гүнж цолыг хүртсэн байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)