Инфляц

Бодлогын хүү

Монгол улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцох үеэрээ 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарлав.

Тэрээр Монгол Улс “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэж үздэг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох гэсэн зарчмын байр суурийг баримталдаг.

Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм.

Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.

Иймээс Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна гэжээ. 

Одоогоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүнд Их Британи, ОХУ, АНУ, БНХАУ, Франц багтдаг бол байнгын бус суудлыг  Дани, Грек, Латви, Пакистан, Панам, Сомали улсуудад олгожээ. 

НҮБ-ын дүрэм ёсоор бол таван жил тутамд Африк, Азийн орнуудаас 5, Зүүн Европын орнуудаас 1, Латин Америкийн орнуудаас 2, Баруун Европ болон бусад орнуудаас 2 гишүүнийг таван жил тутамд, хоёр жилийн хугацаатайгаар сонгодог. 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.