Инфляц

Бодлогын хүү

Монгол Улсын гадаад өр эхний улиралд өнгөрсөн оныхоос $1.5 тэрбумаар өсөж, $33.9 тэрбум болов

 

Улсын нийт гадаад өр 2022 оны эхний улиралд 33.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум доллар буюу 4.6%, өмнөх улирлаас 87.8 сая доллароор өссөнийг өнөөдөр ҮСХ танилцууллаа. 

Нийт гадаад өрийн 

  • 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 
  • 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг бусад салбарынх, 
  • 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг Засгийн газрынх, 
  • 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг төв
  • банкных 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Засгийн газрын нийт өр 2022 оны эхний улиралд 27.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 209.7 (0.8%) тэрбум төгрөг, өмнөх улирлаас 426.6 (1.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Засгийн газрын дотоод өр эхний улиралд өмнөх оны мөн үеэс 479.4 (42.2%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 148.5 (15.4%) тэрбум төгрөгөөр, барих-шилжүүлэх төрлийн концесс 208.9 (24.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурч, гадаад өр 1.0 (4.3%) их наяд төгрөгөөр өсжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.