Инфляц

Бодлогын хүү

Хорих ангийн хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулжээ

Хорих ангийн хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Соёмбо чуулгаас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдэд чиглэсэн нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.


Тус арга хэмжээнд

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын ахлах даалгавар гүйцэтгэгч, хурандаа Ц.Очгэрэл,
  • Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга бөгөөд харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Намсаманд,
  • Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Зандан,
  • Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр болон Соёмбо чуулгын бие бүрэлдэхүүн оролцлоо.

Мөн урилгаар Наробанчин гэгээнтэн хүрэлцэн ирж хүмүүжигчдэд “Энэрэл хайрын цаглашгүй дөрвөн хандлагын сэтгэлд дадуулах бясалгал”-ыг удирдан хөтөлж, Монгол Улсын гавьяат жүжигчин Самандын Жавхлан ая дуугаа өргөн мэндчиллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх Соёмбо чуулга, Хорих ял эдлүүлэх албаны Нийгэм, сэтгэл зүйн хэлтэс хамтран нийгмээс тусгаарлагдаж буй эмэгтэй хүмүүжигчдэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь хүмүүжигчдийг хэдийгээр нийгмээс тусгаарлагдсан ч гэлээ ял эдэлж буй хугацаандаа урлаг, соёл хүмүүжлийн арга хэмжээгээр нийгмийн сайн сайхны төлөө өөрийнхөө гэм бурууг ойлгох, ухаарах, цаашид өөрийгөө дайчлах урам зоригийг төрүүлэх чухал ач холбогдолтой юм

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.