Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Олон улсад болж байгаа асуудлаар Монгол Улсын байр суурь тодорхой бөгөөд Монгол Улс Үндсэн хууль болон гадаад бодлогын үзэл баримтлалын дагуу байрь сууриа илэрхийлсээр ирсэн. Монгол Улс энхийг эрхэмлэсэн нээлттэй бие даасан олон тулгуурт гадаад бодлого баримталдаг. Энэ зарчмынхаа хүрээнд бид сүүлийн үеийн үйл явдалд гүнээ сэтгэл зовнин анхааралтай ажиглаж байна.
Хурцадмал байдал даамжирвал дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж таамаглашгүй үр дүнд хүргэх аюултай.
Тиймээс холбогдох талууд яриа хэлэлцээрийн замаар дипломат үйл ажиллагаа, сайн санааны үндсэн дээр галыг даруй зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь чухал байна гэсэн байр суурьтай байгаа. Цаашид бид Үндэсний аюулгүй байдлын гишүүдтэй зөвлөж байгаад шаардлагатай бол мэдэгдлийг ойрын үед гаргана" гэлээ
Нийт сэтгэгдэл (0)