Олон улсын хөрөнгийн зах зээлийн индексүүдийн үзүүлэлт |
|
|
Энэ долоо хоногт хөрөнгийн зах зээл дээр хүлээгдэж буй онцлох үйл явдлууд |
1. CPI болон PPI эдийн засгийн үзүүлэлт: Энэ долоо хоногт хэд хэдэн томоохон улс гүрнүүд наймдугаар сарын хэрэглээний үнийн индексээ зарлана. Тухайлбал, даваа гарагт Энэтхэг улс, мягмар гарагт Герман, Испани, АНУ, лхагва гарагт Их Британи, пүрэв гарагт Франц, баасан гарагт Итали болон Евро бүсийн хэрэглээнийн үнийн индекс зарлагдахаар хүлээгдэж байна. . |
Мөн Япон, Швейцар, Их Британи, АНУ-ын PPI буюу үйлдвэрлэгчийн үнийн индекс зарлагдах болно. АНУ-ын наймдугаар сарын хэрэглээний үнийн индексийг 8.1 хувь, суурь хэрэглээний үнийн индексийг 6.1 хувь, үйлдвэрлэгчийн үнийн индексийг 0.1 хувиар унана гэсэн хүлээлттэй байна |
|
2. Санхүүгийн тайлан: Энэ долоо хоногт хоёр чухал програм хангамжийн компани хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа зарлах болно. Oracle програм хангамжийн компанийн санхүүгийн тайлан өнөөдөр бирж хаагдсаны дараа зарлагдаж, цэвэр ашиг дөрвөн хувиар өсөхөөр хүлээгдэж байна. |
Adobe Systems нь пүрэв гарагт бирж хаагдсны дараа санхүүгийн тайлангаа зарлах ба борлуулалтын орлогыг 12.6 хувиар, цэвэр ашгийг 7.3 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байна |
|
3. Corebridge компанийн IPO: Corebridge Financial буюу АНУ-ын томоохон тэтгэврийн зөвлөгөө болон даатгал олгодог компани нь есдүгээр сарын 15-нд IPO хийхээр төлөвлөж байна. Тус компанийн хувьцаа Нью-Йоркийн бирж дээр CRBG гэдэг тикерээр арилжаалагдах болно. Пүрэв гарагаас эхлэн нэгж хувьцааг нь 21-ээс 24 ам.доллароор худалдан авах боломжтой. |
Андеррайтериар нь J.P. Morgan, BofA Securities, Morgan Stanley, Citigroup, Piper Sandler, болон Goldman Sachs & Co санхүүгийн компани ажиллаж байгаа ба 1.68-аас 1.92 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Компанийн IPO үнэлгээг 13.6-аас 15.6 тэрбум ам.долларын хооронд гэж тооцоолсон. |
|
4. Хөрөнгө оруулагчдын чуулган, танилцуулга: Энэ долоо хоногт хэд хэдэн томоохон хөрөнгө оруулагчдыг хамарсан компаниудын чуулган болохоор хүлээгдэж байна. Goldman Sachs Коммуникоп+Технологийн чуулган, хамтран оролцогч байгууллагууд болох MongoDB (NASDAQ.MDB), Warner Bros Discovery (NASDAQ.WBD), Dynatrace (NYSE.DT), Dell Technologies Inc (NYSE.DELL), Airbnb Inc (NASDAQ.ABNB), Snowflake Inc (NYSE.SNOW), ServiceNow (NYSE.NOW), T-Mobile US Inc (NASDAQ.TMUS), Pinterest (NYSE.PINS), and Visa (NYSE.V) Morgan Stanley |
Дэлхийн эрүүл мэндийн 20-р чуулган, хамтран оролцогч байгууллагууд болох Moderna (NASDAQ.MRNA), Pfizer (NYSE.PFE), Quidel (NASDAQ.QDEL), Merck & Company Inc (NYSE.MRK), Bausch+Lomb Corp (NYSE.BLCO), AbbVie Inc (NYSE.ABBV), Eli Lilly (NYSE.LLY), Insulet (NASDAQ.PODD), and Quest Diagnostics (NYSE.DGX). |
Barclays Глобал санхүүгийн үйлчилгээний чуулган, хамтран оролцогч байгууллагууд болох Cboe Global Markets Inc (NYSE.CBOE), US Bancorp (NYSE.USB), Huntington Bancshares (NASDAQ.HBAN), American Express (NYSE.AXP), JPMorgan (NYSE.JPM), Allstate (NYSE.ALL), болон Robinhood (NASDAQ.HOOD) Мөн Workday (NASDAQ.WDAY), Workiva (NYSE.WK), Corteva (NYSE.CTVA), болон Starbucks (NASDAQ.SBUX) компанийн зохион байгуулж буй хөрөнгө оруулагчдын өдөр. |
|
5. ОХУ болон Украины дайн: Украин улс тус улсын зүүн хойд хэсэгт орших Изиум хотыг эргүүлэн эзэлснээр ажиглагчдын анхаарлыг татлаа. Украин мөн тус улсын өмнөд хэсэгт, Херсоны ойролцоо ОХУ-ын байрлал руу дайрч байна. |
Хэрэв тэд хоёр фронтод довтолгоогоо хадгалж, нутаг дэвсгэрээ эзэлж, хамгаалж чадах юм бол энэ нь дайны өөр өнгө аясыг илтгэх болно. Тиймээс ОХУ үргэлжлүүлэн өөрийн эдийн засгийн байр сууриа ашиглаж Украин болон бусад улс орнуудад дарамт шахалт үзүүлэх шинжтэй байна. |
|
Энэ долоо хоногт тайлангаа зарлах компаниуд |
|
Нийт сэтгэгдэл (0)