Инфляц

Бодлогын хүү

Өнөөдрийн эшлэл

2026 оноос эхний дорвитой алхмаа хийнэ.

· Иргэн бүрийн сарын нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголт хоёр биш, таван хувь болж нэмэгдэнэ.

· Ингэснээр ард түмний 80 хувь буюу арван монгол хүн тутмын наймынх нь данс, халаасанд 2.5 дахин их үлдэнэ. Ард түмний хармаанд илүү мөнгө үлдэж, НӨАТ-ын ачаа дарамт хоёр дахин багасна.

Жишээ нь:

· Сардаа нэг сая төгрөгийн худалдан авалт хийдэг иргэн 20 мянган төгрөг биш, 50 мянган төгрөг буцаан авна.

· Гурван гишүүнтэй өрх гурван сая төгрөгийн худалдан авалт хийдэг бол 60 мянга биш, 150 мянган төгрөг авна.

2027 оноос буцаан олголт улам нэмэгдэж, сар бүрийн 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтын НӨАТ бүрэн буцаан олгогдоно. Энэ бол шударга, иргэн төвтэй, эрүүл шинэ татварын тогтолцооны эхлэл юм

НӨАТ бол зөвхөн татвар биш, бүртгэлийн систем, сүүдрийг ил гаргах хөшүүрэг.

Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр:

  • Далд эдийн засаг гэрэлд гарч, эрүүлжин эмчлэгдэнэ.
  • Төр түмэн нүдтэй болж, ард иргэдийн арын хаалгагүй шууд хараа хяналт тогтоно.
  • Орлого багатай иргэд үр өгөөжийг нь илүү хүртэнэ.
  • Мөн татварын бодлогоороо нийтийн сайн сайхны төлөөх хариуцлагыг дэмжинэ. Жишээлбэл:

· Эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулсан хувийн хэвшил борлуулалтын орлогынхоо нэг хувийн татварын хөнгөлөлт эдлэх болно.

Энэ бол төр, хувийн хэвшил, иргэн гурвын хамтын шинэ соёлын эхлэл юм.

Шийтгэдэг бус зөвлөдөг, хаадаг бус сэргийлдэг, дарамталдаг бус дэмждэг хүнлэг татварын тогтолцоонд шилжинэ.

Татварын шинэчлэлийн багц хуулийн төсөл D-Parliament цахим системд ил тод байршсан. Хүссэн хэн бүхэн гар утаснаасаа санал өгч, хэлэлцүүлэгт оролцож болно.

Эрхэм гишүүд Та бүхэн иргэнээ дээдэлсэн энэхүү иж бүрэн татварын шинэчлэлд ард түмэнтэйгээ нэг тал болж, ажил хэрэгчээр хамтран ажиллана гэдэгт миний итгэл дүүрэн байна.

Үндэсний баялгийн сан бол өвөг дээдсээс өвлүүлсэн, эх орны үүц нөөц, иргэн бүрийн үнэт өв, өргөн олон түмний хамтын хуримтлал билээ.

Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулж, “Баялагтаа эзэн Монгол” эрхэм зорилгыг үгээр бус үйл хэргээр, амлалтаар бус ажлын үр дүнгээр нотлон харуулахын төлөө ухрахгүй тэмцэж, урагшлан зүтгэх болно.

Энэ хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн өгөөжийг иргэддээ шударгаар, тэгш хүртээх зарчимд тулгуурлан Үндэсний баялгийн санг арвижуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.