Инфляц

Бодлогын хүү

Алслагдсан нутагт амаржсан эх хүүхдийн амийг аварчээ

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчдын баг өвлийн хүйтэн, цасанд дарагдсан үед алслагдсан хөдөө орон нутагт амь насаа алдах аюултай байсан төрөх эмэгтэйд амжилттай тусламж үзүүлсэн талаар аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Лүн сумын төвөөс 15 км зайд амьдардаг малчны эмэгтэй гэнэт их хэмжээний цус алдаж, биеийн байдал нь маш хүнд болсон тул яаралтай мэс засал хийх шаардлагатай байжээ. Зам хаагдсан, нөхцөл хүндрэлтэй байсан ч эмч нар цасанд дарагдсан гэрт очиж мэс ажилбар хийж эх, ураг хоёрын амийг аварсан байна. Тус дуудлагад Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эмч Л.Цэрэндолгор, мэдээгүйжүүлгийн эмч Г.Баторгил, эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Л.Нямдаваа, жолооч Н.Сүхочир, 103 түргэн тусламжийн диспетчер сувилагч М.Өнөццаяа нар ажиллажээ. Эх сурвалжид өгүүлснээр “Эмч нарын гаргасан шийдвэр, цаг алдалгүй ажилласан урам зориг, хүний амь аварсан хичээл зүтгэлд талархаж байна” гэж гэр бүлийнхэн нь хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.