Инфляц

Бодлогын хүү

“ЭТТ бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа явагдаж байна 

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг гаргаж байгаа билээ.

”ЭТТ Бонд”-ын үндсэн андеррайтераар "БиДиСЕК ҮЦК" ХК, туслах андеррайтераар  "Эм Ай Си Си ҮЦК" ХХК ажиллаж байгаа бөгөөд нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 900,000 хүртэлх ширхэг, нийт 90 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй, "Монголбанкны бодлогын хүү + 4 хувь"-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, 6 сар тутамд төлөгдөх хүүгийн нөхцөлтэй бондын анхдагч зах зээлийн захиалгыг бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авна. 

"Эрдэнэс-тавантолгой бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явцын мэдээллийг эндээс авна уу. 

 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.