Инфляц

Бодлогын хүү

“Луна Терра” койны үнэ хоёр өдөр дараалан 95 хувиар унав 

Терра блокчейнд суурилсан “Луна” койны үнэ сүүлийн хоёр өдөр дараалан 95 орчим хувиар унаснаар крипто зах зээлийн түүхэн дэх хамгийн том уналтыг үзүүлээд байна. Ердөө хоёр өдрийн өмнө тус койны ханш 80 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 0.25 цент болов.

Луна койн нь тогтвортой буюу UST стэйбл койнтой холбогдсон, мөн тус койны ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 4 тэрбум гаруй ам.долларыг Биткойн зэрэг томоохон койнуудаар бүрдүүлсэн нөөц сантайгаараа онцлог байсан бөгөөд оргил цэгтээ 130 орчим ам.долларт хүрч өсч байсан. UST стэйбл койны үнэ өсөх үед лунаг шатаадаг, эсрэгээрээ үнэ унах үед минт буюу шинээр зах зээд нийлүүлснээр ханшийн тогтвортой байдлаа хангадаг байжээ. Өнгөрсөн хугацаанд UST буюу стэйбл коны үнэ үргэлж өсөх трендтэй байж, түүнийг тогтворжуулах зорилгоор луна койн шатаагдаж байсан нь ханшийн өсөлтийг бий болгож байв. 

Харин өнгөрсөн бямба гарагт нэгэн халим буюу асар их хэмжээний стэйбл койн эзэмшигч 300 гаруй сая ам.доллартай тэнцэх UST койноо зарснаар нэгж нь нэг доллартай тэнцэх ёстой UST-ийн ханш 0.40, 0.20 цент хүртлээ унасан. Үүний эсрэг луна койны нэмж үйлдвэрлэл хийснээр зах зээл дээр их хэмжээний нийлүүлэлт хийгдэж, улмаар ханш унах үед хөрөнгө оруулагчид сандралдаж зарсан нь ханш огцом унах шалтгаан болжээ. 

Мөн сүүлийн хоёр өдрийн хугацаанд Луна койныг тогтворжуулах зорилго бүхий 4 тэрбум гаруй ам.доллартай тэнцэх нөөц 100 сая ам.доллар хүртлээ буурсан байна. Хөрөнгө оруулагчдын хувьд цаашдаа Луна койн оршин тогтнох эсэх дээр хүртэл эргэлзэж эхэлжээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.