Инфляц

Бодлогын хүү

Төвлөрлийн судалгаа М5: Ард Санхүүгийн Нэгдэлийн том хувьцаа эзэмшигч 4.9%-аа буцаан худалдан авчээ

ГОЛ ӨНЦӨГ 

  • 2022 оны  5-р сарын байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй I ангиллын 22 компаниас 3 ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч хэсэг хувьцаагаа нэмж цуглуулсан бол 4 ХК-ний хувьд төвлөрсөн хувьцааны тодорхой хэсгийг олон нийтэд зарсан байна.   
  • Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн төвлөрлийн хувь нь 4.9%-иар өсжээ. 
  • Сэнтрал Экспресс Си Ви Эс болон Хишиг уул ХК багцын арилжаа хийсэн бол энэ сарын байдлаар I-ангиллын компаниуд багцын арилжаа хийгээгүй байна.

   Ард даатгал, Ард Кредит ББСБ, Бодь даатгал, Таван Толгой ХК-уудын хувьд 5%-иас их эзэмшлийн хувьтай хөрөнгө оруулагчид 0.01%-иас 0.66%-ийн хооронд хувьцааг зарсан үзүүлэлттэй байгаа. Харин Баянгол зочид буудал, Мах Импекс ХК-уудын хувьд хувьд 5%-иас их эзэмшлийн хувьтай хөрөнгө оруулагчид нар тус тус 0.06%, 0.08%-ийн хооронд  хувьцааг татсан үзүүлэлттэй байна. Үнэлгээний хувьд тус тус 7.6 сая, 11.4 сая төгрөгийг олон нийтээс худалдан авсан байна.   

   I ангиллын хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн тоог задлан харвал Ард Санхүүгийн Нэгдэл ХК-д томоохон хөрөнгө оруулагч нэмэгдэж орж ирсэн бөгөөд тус компанийн 4.89 хувийг эзэмшээд байгаа юм. Үнэлгээний хувьд 5.8 тэрбум төгрөгийг олон нийтээс худалдан авсан байна.  

   АПУ ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 337-оор өссөн. Харин том хувьцаа эзэмшигчдийн тоонд өөрчлөлт ороогүй байна. 

   Үүнээс гадна Сэнтрал Экспресс Си Ви Эс болон Хишиг уул ХК нар тус тус 270 сая, 138 сая төгрөгийн багцын арилжаа хийгээд байна. 

   Хувьцааны төвлөрөл нь компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг. Ийнхүү ҮЦТХТ-н 2022 оны 5 дугаар сарын 31-ний төвлөрлийн мэдээлэлд үндэслэн тооцвол, бүртгэлтэй 317 компанийн нийт гаргасан хувьцааны 89% нь 1,031-хэн хувьцаа эзэмшигчид төвлөрсөн ажээ. Харин үлдсэн чөлөөт хөрвөх 11%-ийн хувьцааг 438,991 хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна. Эндээс бид илүү нарийвчилж зөвхөн I ангиллын 22 компанийн хувьд тооцож үзвэл, 80.01% нь 72 хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байгаа юм.  

ТАЙЛБАР: 

Хувьцааны төвлөрөл: Компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

    Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба хэрвээ та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.