Инфляц

Бодлогын хүү

Баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос гарах төлбөр авах цэгүүдээр нийт 843.416 тээврийн хэрэгсэл зорчжээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.07.17/ боллоо.  

Ээлжит хуралдааны эхэнд Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа газрууд баяр наадмын өдрүүдээр авч хэрэгжүүлсэн зарим шуурхай арга хэмжээний талаарх мэдээллийг холбогдох албаныхан хүргээд, 2023 оны эхний хагас жилийн байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээгээр үргэлжлэв.

 Мэдээллээс танилцуулбал,
 

“Үндэсний их баяр наадам”-ын өдрүүд буюу /07.10-07.16/-ны хооронд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь орон нутгийн чиглэлд давхардсан тоогоор 1434 тээврийн хэрэгслээр 43 мянга 996 зорчигч тээвэрлэсэн бөгөөд үүнээс 12 чиглэлд 94 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж 3.598 зорчигчийг тээвэрлэсэн байна.

 
Харин Улаанбаатар хотоос гарах төлбөр авах таван цэгээр нийт 843.416 тээврийн хэрэгсэл зорчжээ.
Тодруулбал,
 
1. Эмээлт төлбөр авах цэгээр -114 мянга 979
2. Түргэн -39 мянга 878
3. Хоолт - 43 мянга 744
4. Налайх - 79 мянга 584
5. Хөшиг - 60 мянга 142
Орон нутаг - 505 мянга 089

 
-Улаанбаатар төмөр замын зорчигч тээврээр өдөрт 6453, нийт 38.722 зорчигч,

-Харин агаарын тээврээр 2023 оны долоодугаар сарын 8-16-ны өдөр нийт 566 удаагийн нислэгээр 64 мянга 337 зорчигч тээвэрлэсэн байна.

-Баяр наадмын өдрүүдээр үргэлжлэн орсон борооны улмаас олон улс, улсын чанартай авто замуудад авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаарх мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал хүргэв.

 
Шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврууд

 
Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаанаар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгч, ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдлээ.

 
Үүнд:
 
-Улаанбаатар-Дархан чиглэлийн 4 эгнээ авто замын ажлыг эрчимжүүлэхийг ажлын хэсгийн ахлагч Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарт,

 
-Нүүрс тээвэртэй холбоотой өнөөгийн зохицуулалтад анхаарч Монгол тээвэрчдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн яамны АТБХЗГ-ын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасанд,

 
-Эрдэнэт-Дархан чиглэлийн авто замын төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулж, иргэдэд түгжрэлгүй төрийн үйлчилгээг хүргэж ажиллах үүргийг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргалд,

 
-Зам, тээврийн хөгжлийн яамны салбарын хяналтын орон нутаг дахь хэсгийг зөв зохион байгуулалтад оруулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүргийг тус яамны салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзийд,

 
-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал-УБ чиглэлд иргэдэд зориулсан автобус үйлчилгээг чанаржуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх үүргийг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХК-ийн захирал Л.Цэнгүүнжавд,

 
-Орон нутгийн болон олон улсын чиглэлд үзүүлж байгаа нислэгийн үйлчилгээг чанаржуулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх чиглэлийг МИАТ ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамирт,

 
-Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор үйлчлүүлэх иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой ачааллыг урьдчилан төлөвлөж, анхаарч ажиллахыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Б.Баатарцолд,

 
-Авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, үр дүн гаргаж ажиллахыг тус яамны хэлтсийн дарга Э.Мөнхнасанд даалгалаа.

 
-Зам, тээврийн салбарын нэгдсэн мэдээлэл, цахимжуулалтын ажлыг эрчимжүүлэхийг бүх харьяа газарт,

 
-Мөн Монголынтөмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв зэрэг харьяа байгууллагууд үйл ажиллагаагаа зөв төлөвлөж, үр дүн гаргаж ажиллахыг санууллаа.

Зам, тээврийн хөгжлийн яам нь 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан.
 
Энэ зорилтын хүрээнд 2023 оны эхний хагас жилийн байдлаар

Төмөр замын салбарт- “хөгжлийн судас-төмөр зам”

 
35,0 сая.тн ачаа, 2,4 сая зорчигч
16 сая тонн ачаа, 1.1 сая зорчигч

Авто замын салбарт - “чанартай зам-чансаатай засвар арчлалт”

 
546 км хатуу хучилттай авто зам, 1,205 у/м гүүр, засвар, шинэчлэлт,
225 км авто замын зураг төсөл, 1,400 у/м гүүрийн их засвар, шинээр барих зураг төсөл

Агаарын тээврийн салбарт- “хямд тийз-хүртээмжтэй нислэг”

20,0 мян.тн ачаа, 1.5 сая.зорчигч
3,385 мян.тн ачаа, 529 тн шуудан, 651 мян.зорчигч

 
Автотээврийн салбарт- “Ази-Европыг холбосон авто тээвэр”
 
Улс хоорондын 35.0 сая.тн ачаа, улс, хот хооронд 1.4 сая зорчигч
Улс хоорондын 27.5 сая тонн ачаа, улс, хот хооронд 968 мянган зорчигч

Түгжрэлгүй төрийн үйлчилгээ-бүрэн цахимжсан жил”

 
Нийт 94 үйлчилгээнээс

  • 29 үйлчилгээг бүрэн цахимжуулж,
  • 65 үйлчилгээг цахимжуулах бэлтгэл хангав.

 
“Далайд гарцтай дэлхийн монгол” 

 

  • 15 хөлөг онгоцонд далбааны эзэн орны хяналт, шалгалт хийж ажиллав.

Эх сурвалж: ЗТХЯ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.