Манай улсад элэг, уушги, ходоодны хавдрын өвчлөл түгээмэл байна. Эдгээр хавдар хүйс харгалздаггүй бол эмэгтэйчүүдийн дунд хамгийн их тархсан хавдрууд нь умайн хүзүүний, хөхний хорт хавдар юм.Эрэгтэйчүүд хүний папиллома вирусийг тээгч бөгөөд бусдад халдвар тараадаг. Мөн энэ вирусийн улмаас ам залгиурын, эр бэлэг эрхтний, хошногoны хавдраар өвчилж байна. 2023 онд хорт хавдрын нийт 7244 шинэ тохиолдол бүртгэгдсэн. 3,745 нь эрэгтэй, 3,499 нь эмэгтэй хүн байв.Толгой хүзүүний байрлалаар нь харвал эрэгтэйчүүд илүүтэй өвддөг. Эдгээр байрлалд нийт 15 эрхтэй бий. Хэлнээс эхлээд амны ёроол, хэлний уг, багалзуур, залгиур, хамар, нармай гэх мэт олон жижиг эрхтэй бий. Насны бүлгээр нь харвал 40-60 насны эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү олноороо өвчилж байна.
40-50 насны эрэгтэйчүүдийн хавдраар өвчилсөн тоо эмэгтэйчүүдийнхээс 11 дахин их. 60 нас хүрэхээр энэ харьцаа 20 дахин их болдог.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)