
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагууд чухал үүрэгтэй. 2018-2021 онд Хууль зүй, дотоод хэргийн яам жендрийн бодлогыг салбартаа амжилттай нэвтрүүлсэн бол дараагийн алхам нь тэрхүү ахиц дэвшлээ бататгаж, нэгдсэн арга зүй, удирдамжтай бодлогоор шат ахиулах зорилтыг дэвшүүлж буй юм.
Уг зорилтын хүрээнд Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газраас өнөөдөр “Хууль зүй, дотоод хэргийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл байдал, бодлогын төслийн хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж, салбарын хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл байдлын судалгааны дүнг танилцуулан, шинэ бодлогын төслийг хэлэлцлээ.
Мөн жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг салбарын бодлого, хөтөлбөр, төсөвлөлтөд нэвтрүүлэх, байгууллагын түвшинд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт болон оролцоонд суурилсан жендэрийн аудитын арга зүйг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг оролцогчид онцлон хэлэлцэв.
Жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх нь нийгмийн бүх хүрээ, бүх түвшинд төлөвлөгдсөн үйл ажиллагаа, түүний дотор хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн эмэгтэй, эрэгтэй хүмүүст ялгаатай нөлөөлөх байдлыг анхаарч тооцох, тэдний ялгаатай хэрэгцээ болон мэдлэг туршлага, оролцоог тэнцвэртэй үнэлэх үйл явц бөгөөд жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэлхий нийтийн гол стратеги юм.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)