
Тодруулбал цахим орчинд 2020 оноос “Өвс тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солино” гэх мэт хуурч залилан үйлдэж, “Telegram платформ”-ыг ашиглан иргэдийг мэхэлж байсан 33 настай, эмэгтэй сэжигтнийг энэ сарын 23-нд /2025.10.23/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, саатуулсан байна.Уг этгээд нь орголтдоо 11, гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдээр 40, шүүхээс даалгасан хүнээр нэг, нийт 52 удаа эрэн сурвалжлагдан олдож байсан. Мөн 2023 оноос хойш 12 удаа улсын хэмжээнд эрэн сурвалжлагдсан. Сэжигтэй этгээдийг саатуулан оргон зайлж байсан хугацаандаа ашиглаж байсан арилжааны банкны дансууд, ухаалаг төхөөрөмж, оршин байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад этгээдтэй холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээллээ.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)