
Өмнөх үеүдэд хийгдэж байсан эрт илрүүлгийн тогтолцоог илүү оновчтой, үрэлгэн биш өгөөжтэй тогтолцоо хийхээр программаа шинэчилж байгаа. Эрт илрүүлгийн программ шинэчлэгдэж, X сарын дундаас эхлээс шинэ хөтөлбөрөөр дахин хэрэгжүүлж эхэлнэ. Жишээ нь, ходоодны хорт хавдрыг үзэхийн тулд иргэнээс цусны дэлгэрэнгүй шинжилгээ үзэж, илүү зардал гаргахгүй. Харин дурангаар ходоод болон улаан хоолойг давхар дурандаж хавдрын эрсдэл байгааг илрүүлнэ. Элэгний хорт хавдрын эрсдэлийг үзэхэд биохими, цусны дэлгэрэнгүй, шээсний шинжилгээ бараг л шаардлагагүй. Харин В, С вирус байгаа эсэхийг шинжлээд, вирус байвал эход үзээд өөрчлөлттэй байвал нарийн мэргэжлийн эмч, нарийн шинжилгээнд хамрагдана. Ялгаа нь энэ. Лабораторийг дэмжсэн үрэлгэн, шаардлагагүй шинжилгээ авдгийг болиулна. Төсвийн мөнгийг үрэлгэн үрдэг биш оновчтой байлгахад анхаарна. Оновчтой, богино хугацаанд хурдан хавдрыг оношилж, илрүүлж чаддаг шинжилгээгээ хийдэг болно.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)