Нийслэлийн Дэнжийн 1000 орчимд БНХАУ-ын тусламжаар барьж буй 1008 айлын орон сууцны урд хэсэгт 2 га газрыг чөлөөлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 93 МВт-ын хийн дулааны станц барина.
Төслийн нийт төсөв 100 орчим тэрбум бөгөөд НЗДТГ-аас 20 хувийг санхүүжүүлж, үлдсэнийг нь төсөл хэрэгжүүлэх хувийн хэвшил өөрсдөө гаргах бөгөөд энэ онд багтаан төслийн олон улсын тендер зарлахаар бэлтгэж байна.
Нийт сэтгэгдэл (0)