
2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Нийслэлийн Засаг даргын орлогч өдөр бүр Боловсролын яам удирдлагаа томилохгүйгээс болж сургууль, цэцэрлэг ажиллахгүй, тавилгагүй байгаа гэж яриад байгаа. Улаанбаатар хот өнгөрсөн жилийн турш бродюр сольсон. Энэ жилийн турш зүгээр байсан явган хүний замыг сольсон, одоо ч сольсоор байна. Биднийг нийслэлд байхад нийслэл 800 тэрбум төгрөгтэй байсан энэ жил 10 их наяд төгрөг болж байна.Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амьдрал 10 дахин нэмэгдэж байгаа юу. Бродюр, цементэн хавтан солих мөнгөөр сургууль, цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг шийдэж болохгүй байгаа юм уу. Боловсролын сайд, нийслэл хоёр нийлээд шийдэж чадахгүй байгаа юм уу. Яагаад хэвлэл мэдээллээр бие бие рүүгээ попроод нийслэлчүүдийг хохироож байгаа юм бэ.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)