Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.6-д Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлнэ.
Мөн отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулахаар тусгасан. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2020-2024 он хүртэл 100 отоглох цэг байгуулна гэж заажээ.
Төлөвлөгөөний дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон жуулчдын зорьж очдог гол газруудад ариун цэврийн байгууламж бүхий отоглох хоноглох цэг 16-г 2020 онд, 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр 6-г байгуулсан байдаг. Харин энэ онд 12 аймгийн 17 цэгт байгуулахаар худалдан авах ажиллагааг зарлаад байгаа аж.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)