Нийслэлээс хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо. Нийслэлийн хэмжээнд жилд 1.5 сая тонн хог хаягдал төвлөрсөн цэгүүдэд хүргэгдэж, үүнээс ердөө 25 орчим хувийг нь дахин боловсруулдаг. Тэгвэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцүүлэн “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Нийт сэтгэгдэл (0)