Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый тэргүүтэй бизнесийн төлөөлөгчдийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон албаны хүмүүс хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Монгол Улс, БНЧУ хооронд 1950 оны дөрөвдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоож, 75 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрснийг онцлон тэмдэглэлээ.
Нийт сэтгэгдэл (0)