Хэрэв танд дотор муухайрах, бөөлжих, гэдэс өвдөх, гүйлгэх, халуурах, зүрхний цохилтын тоо нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрвэл хоолны хордлого байж болзошгүй тул дараах 4 зөвлөмжийг цаг алдалгүй аваарай.
1. Яаралтай тусламжийн 103 дугаарт залгаж зөвлөгөө авах
2. бөөлжилт, гүйлгэлт зогсох хүртэл шингэн нөхөх уусмал найруулж уух
3. Бөөлжилтийг дэмжих
4. Тайван хэвтэж амрах
Хоолны хордлогод орохоос сэргийлэхийн тулд дараах зүйлсийг анхаараарай.
-Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах
-Хальс нь ногоорсон төмсийг хүнсэнд хэрэглэхгүй байх, соёолсон төмсийг сайтар цэвэрлэж хэрэглэх
-Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх
-Тоор, чавга, гүйлс зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил хэмээх хортой бодис ялгардаг гэж УБТЗ-ын төв эмнэлгээс мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)