Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр (2022.11.06) Завхан аймагт албан ёсоор эхлүүллээ.
Завхан аймагт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, “Зах зээл бэлчээрийн удирдлага” төслийн дэд зохицуулагч С.Гүн-Уянга, “ЖАЙКА” Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах төслийн хуульч Г.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллалаа.
“Завхан аймаг сүүний үйлдвэргүйгээс хүний биед нэн шаардлагатай сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангаж чаддаггүй. Харин “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд санхүүжилт олгогдсоноор сүүний үйлдвэр байгуулах боломжтой болж байна. Хүнсний ногооны хувьд 30 хүрэхгүй хувийг дотоодоосоо хангадаг. Цаашид хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангадаг болох зорилт тавьж, энэ хүрээнд 1000 тонны багтаамжтай хүнсний ногооны зоорь барихаар төлөвлөсөн” гэдгийг Завхан аймгийн ХХААХҮГ-ын дарга Э.Балжинням мэдээллээ.
Мөн тэрбээр “Завхан аймгийн улаан сармис нь Монгол Улсын шилдэг 99 брэнд бүтээгдэхүүний нэг. 2013 оноос хойш “Завхан аймгийн улаан саримсны дэд хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллаж байна. Төмс хүнсний ногооны хувьд Завхан аймагт анх 10 гаруй өрх “өрхийн тариалан” хэлбэрээр төмс тариалж эхэлсэн. 2012 онд 680 кг төмс хураан авч байсан бол одоо аймгийн хэмжээнд 100 гаруй аж ахуй нэгж, 48 тонн гаруй төмс хураан авч байна. Цаашдаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуй нэгж байгууллагаа нэгтгэх бодлого боловсруулан ажиллаж байна” хэмээв.
ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ДОТООДЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний худалдаалагч, худалдан авагчаа тодорхой болгох, агуулах, лабораторийн асуудалд анхаарч цогцоор нь шийдвэрлэх нь чухал. Бид өөрсдөө хүнсний аюулгүй байдалд тавих хяналтаа сайжруулах шаардлагатай. Хүнсний хангамж, аюулгүй байдалд доголдол байгаа учир Монгол Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол гарсан.
Энэхүү тогтоол нь 5 үндсэн зорилттой.
Мөн сумдад хүнсний аюулгүй байдлыг хянадаг байцаагчтай болох, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр суралцах оюутнуудыг хөнгөлөлттэй үнээр сургахаар энэ хөтөлбөрт тусгажээ.
Нийт сэтгэгдэл (0)