Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн Баян-Өлгий аймагт үргэлжиллээ.
“Хүнсний хувьсгал” зөвлөгөөнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Б.Мухамед, аймгийн ХХААХҮГ-ын дарга Б.Нургулан, мөн ИТХ, сумдын Засаг дарга болон 13 сумын аж ахуйн нэгжийн 200 гаруй төлөөлөл оролцлоо.
“Баян өлгий аймагт үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн 90-ээс дээш хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгч байдаг. 2022 онд газар тариалангийн хувьд дэвшилтэй ажиллаж, сүүлийн 30 жилд анх удаа аймгийн төмсний хэрэгцээ хангаж чадсан. Өмнөх онтой харьцуулбал тариалалтын талбай 100-аад га-гаар нэмэгдээд байна. Өнгөрсөн онд 6800 гаруй тонн ургац хураан авсан бол энэ жил 7400 орчим тонн ургац хураан авсан. 2024 оноос эхлэн хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон орон нутгийн хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг ургуулах боломжтой талбай 600 га-гаар нэмэгдэж байгааг” аймгийн ХХААХҮГ-ын дарга Б.Нургулан онцоллоо. Түүнчлэн хүнсний ногооны хураалт 20 хүрэхгүй хувьтай байна. Иймд ирэх 4 жилийн хугацаанд 35-40 хувьд хүргэх зорин тавин ажиллаж байгааг дуулгалаа.
Нийт сэтгэгдэл (0)