Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг орон нутагт албан ёсоор эхлүүлж, эрчимжүүлэх зорилготой "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг 21 аймагт зохион байгуулж байна.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг лхагва гаригт Өвөрхангай аймагт ажилласан бол өчигдөр (2022.11.04) Баян-Өлгий аймагт ажиллаа.
Баян өлгий аймгийн хэмжээнд мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын 1280 гаруй жижиг, дунд аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үүнээс “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнд 13 сумын нийт 200 гаруй хүн оролцож, 25 аж ахуй нэгж үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Энэ үеэр “Жайка” жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч, байгаль орчныг хамгаалах төслийн хуульч Г.Ариунбаяр төслийнхөө талаар танилцуулсан юм.
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл нь анх 2006-2010 онд эхэлсэн. Нэгдүгээр үе шат 25 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжсэн бол 2 дугаар үе шат нь 50 орчим сая ам.долларын эх үүсвэртэй хэрэгжиж, 2015 оноос эргэн төлөлтийн хуримтлалын сангаас өнөөдрийг хүртэл жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгож байна. Энэхүү зээл нь:
Баян өлгий аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид “Хүнсний хувьсал”хөдөлгөөнийг дэмжиж, дотоодоосоо хүнсний бүтээгдэхүүнээ хангана гэдгээ илэрхийллээ.
Нийт сэтгэгдэл (0)