Төрийн албаны шинэтгэлд эмэгтэйчүүдийн манлайлал чухал үүрэгтэй
Төрийн захиргааны 400 гаруй эмэгтэйчүүдийг хамарсан “Тэгш боломж-Хамтын үр дүн” сэдэвт анхдугаар чуулганыг Төрийн албаны зөвлөл, Канадын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЛЕОС ТББ-өөс хамтран зохион байгуулав.
Монгол Улс 1924 оны анхдугаар Үндсэн хуульдаа эмэгтэйчүүдийн оролцоог тунхаглан баталсан нь олон улсын хэмжээнд хүйсийн тэгш эрхийг хангах чиглэлд гарсан эрх зүйн анхдагч санаачилгуудын нэгд тооцогддог билээ.
Өнөөдөр улсын хэмжээнд 208 мянга гаруй төрийн албан хаагч байгаагийн 62.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Дэлхийн эдийн засгийн форум байгууллагаас танилцуулдаг Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2021 онд Монгол улс 10 байраар ахиж 149 орноос 69 дүгээрт эрэмбэлэгдсэн.
Эдгээрээс эхлээд хүйсийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа нь сайшаалтай хэрэг боловч манлайллын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр л төрийн албан шинэтгэл бодит үр дүнтэй ажил хэрэг болж, мэргэжлийн ур чадвараараа ахин дэвшдэг мерит тогтолцоог бүх шатанд хэвшүүлж чадна.
Миний бие өмнө дурдаж байсанчлан төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах, дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэж байгаа цогц чадамжийг нэвтрүүлж, зөв хүнийг зөв ажилд томилж, зөв үр дүнд хүрэх, төрийн үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, хяналттайгаар үнэлэхэд өөрчлөлт гарах болно.
Нийт сэтгэгдэл (0)