
Энэ шагналыг түүнд олгох болсон үндэслэлээ тус сан “Хакүхо аварга энэ жил өсвөрийн сүмо бөхийн “Хакүхо цом” тэмцээнээрээ дамжуулан, Дэлхийн хүүхэд багачуудад энх тайван, эв нэгдлийг Японы соёл, уламжлалын гайхамшигтай хамт танилцуулсан гавьяатай” гэж тодотгожээ.
15 дахь удаагийн “Хакүхо цом” тэмцээнд энэ жил 15 орны өсвөрийн 1100 тамирчин оролцжээ. Тэмцээний үеэр Хакүхо аварга Украин болон Японы газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн хүүхдүүдэд дэмжлэг, тусламж үзүүлсэн аж.
Сүмочдоос энэхүү шагналыг авсан анхны хүн нь Хакүхо болж байна. Түүнд “Баатруудын шагнал”-ын цом, өргөмжлөлийг Токио хотод 12 дугаар сард гардуулна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)