Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс биелэлт, тархмал эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, үр дүн, арга хэмжээ, “Хотулга” аппликейшний хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд ажлын 80.3 хувийг байгаль НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцууллаа. “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-аас 50 байр, талбайг төлбөртэй зогсоолын менежментийн сүлжээнд тусган хэрэгжүүлж байна. Үүний 13 байрлалыг илүүдэх зогсоол болгон ашиглахаар төлөвлөжээ. Мөн Хот байгуулалтын хөгжлийн газрын мэдээлснээр энэ жил нийслэлийн хэмжээнд 40 барилга ашиглалтад гарах бөгөөд зургаан барилгын зөвшөөрлийг цуцалсан. 40 барилгаас 30 барилга нь орон сууц юм байна. Түүнчлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 75.17 км урт дугуйн болон явган хүний замын төлөвлөлтөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ус, дулаан, цахилгаан, инженерийн хангамж, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 86–100 хувийн хэрэгжилттэй байна. Мөн өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 6888.9 тонн давс, 712.6 тонн бодис, 1003.4 шоо метр дайрга бэлтгэсэн байна. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваасүрэн дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Тодруулбал: • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2025 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа эрэмбэлж, • Түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд түлшийг хүртээмжтэй байдлаар олгох ажлуудыг шуурхай зохион байгуулах, • Авто тээврийн шалгалт бүртгэх тооцоог, маршрутын бүс заамар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргуулахгүй байхад хяналт тавих зэрэг үүрэг өглөө.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)