.png)
Прокурор асан Э.Амарбатын охин А.Хүслэн Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмааг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгөөд байгаа юм.
А.Хүслэн "Австралийн хамтын нөхөрлөлийн улсын Квийнслэнд муж улсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагч, Монгол Улсын иргэн Амарбатын Хүслэнгийн 2024 оны хоёрдугаар семестр, 2025 оны нэгдүгээр семестрийн төлбөр болох 70.5 сая төгрөгийг Боловсролын зээлийн сан төлөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлүүлэх, зээлийн гэрээгээ сунгаж, санхүүжүүлэхийг даалгах"-ыг шаардсан байна.
Харин Боловсролын зээлийн сангийн зүгээс А.Хүслэнг "Гадаадад суралцахаар хэлний бэлтгэлийн зардалд мөнгө авсан. Тухайн зардлаа буцааж төлөөгүй" гэсэн тайлбарыг өгч буй юм. Шүүх хурал өнөөдөр 15:00 цагт болно.
Э.Амарбатын охин А.Хүслэнд БЗС-гаар суралцуулах тухай тушаалыг тухайн үеийн Боловсролын сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр гаргаж байжээ.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)